Танилцуулга

Цэцэрлэгийн байршил
Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ба бандийн толгой гэсэн өндөрлөг газарт 2 давхар зориулалтын хүүхдийн цэцэрлэгийн барилга, байранд байрладаг
Барилга байгууламж
2014.08.11-нд барилга угсралтын ажлыг нийт 1 204 947 582 төгрөгийн өртөг зардлаар гүйцэтгэх гэрээний дагуу 2014.08.28-ны өдөр барилгын ажлыг эхлэх зөвшөөрлийг авсанаар ажлын 1157,1м2 ашигтай талбайтай, 8,60м өндөртэй, 56м урттай, 12м өргөнтэй, 2 давхар Г хэлбэрийн 2 блок барилга, уурын зуухны барилга баригдаж, 2015 оны 09 дүгээр сарын 15-нд ашиглалтад орж үйл ажиллагаа эхэлсэн. Одоогоор 10 дах жилдээ үйл ажиллагааг явуулж байна
Барилгын онцлог
Цэцэрлэг нь төвийн дулаанд холбогдоогүй, цэцэрлэгийн барилгыг нам даралтын HP 16G маркын нам даралтын 2 ээлжийн зуухаар халааж, хэрэглээний халуун усыг нам даралтын 3 бойлуураар хангаж байна.
Хамт олны танилцуулга
Тус байгууллага нь эрхлэгч Г.Энхтулга, сургалт хариуцсан арга зүйч Т.Тунгалаг, нягтлан бодогч Б.Норжмаа, нярав Б.Баттуяа, эмч Б.Солонго, Ахлах тогооч Ж.Нарангэрэл, Бэлтгэх тогооч Д.Ууганжаргал, Гал тогооны туслах Б.Бямбацэцэг, Хөгжмийн багш С.Болорцэцэг, Биеийн тамирын багш У.Нарантуяа,  /Бүлгийн багш-6/ Бага бүлгийн багш Н.Цэцэгмаа, Дунд бүлгийн багш С.Амангуль, Ахлах"А" бүлгийн багш Н.Үүрийнтуяа, Ахлах"Б" бүлгийн Б.Болорсайхан, Бэлтгэл"А" бүлгийн багш Э.Золзаяа, Бэлтгэл"Б" бүлгийн багш Б.Отгонсүрэн. /Багшийн туслах багш/ Бага бүлгийн багшийн туслах-Д.Бадамтуяа, Дунд бүлгийн багшийн туслах-П.Баясгалан, Ахлах"А" бүлгийн багшийн туслах-Ч.Хишигжаргал, Ахлах"Б" бүлгийн багшийн туслах-М.Хишигбуян, Бэлтгэл"А" бүлгийн багшийн туслах-П.Ундармаа, Бэлтгэл"Б" бүлгийн багшийн туслах-Л.Оюунцэцэг,  Жижүүр-Б.Болормаа, Жижүүр-А.Алтанэрдэнэ, Жижүүр-Х.Жаргалхүү, Үйлчилгээний ажилтан-Д.Энхцэцэг, Угаагч-Л.Нэргүй,  нийт 27 багш ажиллагсадтайгаар 6 бүлэгт 180 хүүхдийг хүлээн авч сургуулийн өмнөх боловсрол олгох үйл ажиллагаа явуулж байна. Тус цэцэрлэгт cургуулийн өмнөх боловсрол олгох сургалтын “Сайжруулсан цөм” хөтөлбөр, нэмэлт "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөр, МХТ-ийн ”Зан чанарын сургалт”-ын хөтөлбөрөөр хүүхэд нэг бүрийг хөгжлийг байгаа түвшингээс ахисан түвшинд хүргэж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын шинэлэг, чанартай арга зүй, технологийг сайжруулан, хүүхдийн хөгжлийг дэмжсэн орчин бүрдүүлж ажиллаж байна.
Бид хүүхдийн хүсэл тэмүүлэл суурь хэрэгцээг чухалчилж баяр баясгалан, эрч хүч, эв нэгдэлтэй, мэргэжлийн өндөр ур чадвартай, байгальд ээлтэй хамт олон болох зорилгод чиглэгдэн ажиллана.