I. Хөгжилд хөтлөх “САЙН МЕНЕЖМЕНТ” бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэх
- Сургалтын орчинд эрүүл, аюулгүй, хүртээмжтэй байх стандартыг хангах, эко орчин, ногоон байгууламжыг нэмэгдүүлэх, байгаль экологийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх
- Сургалтын хөтөлбөрт хүүхэд хөгжүүлэх онцлог тоглоомын өдрүүдийг тусгаж оруулах, урьдчилсан бэлтгэлийг хангаж хэвших
- Байгууллага, ангийн ажлын төлөвлөлтөд хэрэгцээний судалгаа, саналыг тусгаж, хамт олон, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх
- Байгууллага, хамт олны ажлыг ажлын хэсэг үнэлж сайн үйл ажиллагааг сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулах
II. Эрүүл оюунлаг хүнлэг төлөвшилтэй МОНГОЛ ХҮҮХЭД төлөвшүүлэх
- Хүүхдийн суралцах байдал, нас сэтгэцийн онцлогт сурган сэтгэл судлалын судалгаа шинжилгээг хийж хүүхэдтэй ажиллах арга барилаа зөв тодорхойлон хүүхэд нэг бүрийг жигд сургах
- Хүүхдийн идэвхтэй хөдөлгөөн, чийрэгжилтийг дэмжиж зугаалга, гадна талбайн сургалтыг эко орчинд өдөр тутам зохион байгуулж хэвших
- Цэцэрлэгийн бүх хүүхэд эрүүл шүдтэй байх
III. Мэргэжилтэй, чадвартай, сэтгэлтэй, БҮТЭЭЛЧ ХАМТ ОЛОН - ийг хөгжүүлэх
- Бага насны хүүхдийг хөгжүүлэх тоглоомыг сонгох, бүтээх, тоглох арга зүй технологид суралцах
- Багш ажилтан нэг бүр хөгжим тоглох, хөгжимдөх чадвараа хөгжүүлэх
- Хувийн хөгжлийн төлөвлөгөө гаргах, ажлаа төлөвлөх, хүүхдийн хөгжил төлөвшилтэй холбоотой асуудлыг хамтаараа ярилцаж шийдвэр гаргаж байх
IV. “Эцэг эх, олон нийт”-ийн оролцоог нэмэгдүүлэх
- Дархан-444 хөтөлбөрийг хэрэгжүүлж үр дүнг сайжруулах
- Хүүхдийн хөгжил төлөвшилд гарч буй ахицыг үнэлэх эцэг эхийн чадавх арга зүйг хөгжүүлэх
- Элч эцэг эх, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулж, эцэг эхийн уриалгыг хэрэгжүүлэх